news

И Дун Үг “Амьдралд хайр хамгийн чухал”

Жүжигчин И Дун Үг хаврыг санагдуулам дулаахан мэдрэмжтэй зургуудаа дэлгэлээ. Тэрээр Star & Style сэтгүүлийн 3-р сарын нүүрэнд зураг авахуулжээ.


Түүний нийтэлсэн зурагт И Дун Үг янз бүрийн цэцгэн дунд байх бөгөөд түүний өвөрмөц харц нь зургийг маш сайн чимсэн байна. Дараах зургуудад тэрээр ягаан болон хөх өнгийн хаврыг санагдуулам цайвар гоёмсог зургууд авахуулсан. Тэрээр зураг авалтын дараах ярилцлагад “И Ён-ийн дүр бол маш өвөрмөц сэтгэл татам дүр байсан болохоор одоо ч сайхан санагддаг. Ганц бие хүн байсанч хэнч мэдэрч болох жинхэнэ хайрын талаар кино байсан. Амьдралд хайр хамгийн чухал гэж бодсонч энэ сэтгэлээ илэрхийлэх боломж амьдралд олон тохиолддоггүй болохоор их харамсалтай санагдсан.” гэжээ. Тэрээр саяхан tvN телевизийн “Есөн сүүлтийн домог” /Tale of the Nine Tailed/ олон ангит кино болон одоо тоглож байгаа бүтээл болох “Single in Seoul” киноны дүрийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцсан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button