
“Биелэгдэх даалгавар” буюу “Mission Possible” кино нээлтээ хийсэн өдрөө Өмнөд Солонгосын Box Office-ийг ашиг орлогоороо тэргүүллээ. “Биелэгдэх даалгавар” киноны нээлтийн өдөр нийт 26010 тасалбар зарагдсан байна. Нийт 27189 хүн үзжээ.
Тус кинонд хувийн мөрдөгчийн газрын захирал Ү Сүнхан болон нууц ажилтан Юү Да Хи нар хууль бус зэвсгийн наймааг таслан зогоох талаар өгүүлэх адал явдалт төрлийн кино юм. Киноны гол дүрүүдэд Ким Ён Гван /Kim Young-kwang/, И Сон Бин /Lee Sun-bin/ нар хамтран тоглосон бөгөөд Ким Хён Жүн найруулагчийн бүтээл.