Хайр дурлалын сэдэвтэй “NEW YEAR BLUES” кино энэ сарын 10-ны өдөр нээлтээ хийх товтой байгаач нээлтээ хийхээс 3 өдрийн өмнө тасалбар урьдчилан захиалсан тоогоороо шинэ дээд амжилт тогтоогоод байна. Кино нээлтээ хийхээс өмнө кино шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ аваад байгаа. Өнгөрсөн 12 сард нээлтээ хийсэн “Josée” киноны тасалбар захиалгын дээд амжилтыг ийнхүү есөн долоо хоногийн дараа эвдлээ.
Тус кинонд Ким Кан Ү, Юү Ин На, Юү Ён Сог, И Ён Хи, И Дон Хви, Чэн Далин, Юм Хэ Ран, Юү Тэ, Со Ён нар хамтран тоглосон нь үзэгчдийн анхаарлыг татаад байгаа юм. Киноны үйл явдал бол шинэ жилийн өмнө янз бүрийн асуудлыг даван туулд байгаа 4 хосын хайр дурлалын амьдарлыг харуулах юм.