Dramanews

“Залуусын гэрэл гэгээ” киноны танилцуулга

2020 оны 10-р сарын 28-ны өдөр нээлтээ хийсэн Шин Су Вон найруулагчийн бүтээлийг та бүхэнд танилцуулж байна. Солонгос кино үзэгчид залуу хүмүүс том компанид ажилд орох ямар хэцүү байдаг талаар киноноос хараад мэдэх байх. Энэхүү кино нь залууст тулгардаг нийтлэг асуудал болон өсвөр насныханд тулгардаг бэрхшээлийн талаар өгүүлсэн амьдрал тун ойр бүтээл болсон юм. Хэн нэгэн хүн “Бүх хүнд өөрт нь тохирсон бэрхшээл байдаг” гэж хэлсэн байдаг. Насанд хүрэгчид болон өсвөр насныханд өөр өөрийн асуудал байдаг гэдгийг бид мартах учиргүй.
Киноны үйл явдал бол И Жүн гэх 19 /Монгол насаар 18 настай/ настай хүүхэд дадлагаар дуудлагын төвд ажиллах бөгөөд 00 орох ч завгүй сууж утсаар ярих ажлаасаа залхсан хүү гэнэт нэг өдөр ажилдаа ирэхгүй алга болно. Гэр бүл нь түүний ор сураггүй алга болсон гэж цагдаад мэдэгдсэн байдаг. Харин нөгөө талд И Жүн-ий ажлын даргын охин нэгэн компанид дадлагын ажилтан болох боловч гэрээсээ сунгаж чадаагүйгээс болж сэтгэл санаа хүнд дарамтанд орно. И Жүн ор сураггүй алга болсноос хойш түүний дарга болох И Сэ Ён-д хачирхалтай бичлэг болон илгээмжүүд ирж өөрөө том асуудалд орсноо мэдэх болно.
Энэхүү кинонд Ким Хо Жүн, Юн Чан Ён, Жон Да Хам, Чой Жүн Ён нар хамтран тоглосон байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button