news

Жүжигчин Чой Мин Сү-гийн эхнэр хөтлөгч Кан Жү Ин 350 сая воноо алдсан

Өнгөрсөн 27-ны өдөр “Радио од” хөгжөөнт нэвтрүүлэгт орохдоо их хэмжээний мөнгөө алдаж байсан талаар хэлсэн байна. Хөгжөөнт нэвтрүүлгийг хөтөлж байсан дуучин Юнху /Yunho/ “Амьдралд чинь хамгийн хэцүү өдөр хэзээ байсан бэ?” гэж асуухад Кан Жү Ин “Нөхөртөө ямар нэгэн зүйлээр тусламаар байсан. Гэрлэснээс хойш удаан хугацаанд гэртээ байсан болохоор ямар нэгэн юм хийхийг хүсч байхад нөхөр минь хувьцааны бизнес хийх санал тавьсан. Тэгэхэд 98, 99 он хавьцаа байсан. Манай нөхөр намайг хүссэн зүйлээ хий гэж дэмжсэн. Гэхдээ тухайн үед нөхрийн минь өгсөн мөнгө их хэмжээний мөнгө байсан. 350 сая вон байсан. Намайг гэрлэснээс хойш гэртээ байсанд нөхөр минь бас санаа зовж байсан байх. Тэгээд тэр мөнгийг аваад том брокерийн компани дээр очсон. Тэгэхэд хариуцсан ажилтан нь “Энэ газарт хүссэн нь орж ирж чаддаггүй одоо 200 орчим хүн хүлээж байгаа” гэж хэлсэн. Тэгээд яагаад ч юм 200 хүний өмнө ороод ирсэн мэт санагдаж ганцаараа том ажил бүтээсэн мэт санагдаж нөхөртөө ч энэ талаар хэлсэн. Гэвч тэр мөнгө алга болсон.” гэсэн байна.
Хөтлөгч “Хувьцааны зах зээлд оруулсан мөнгөө бүгдийг нь эргүүлж авч чадаагүй юу?” гэж асуухад Кан Жү Ин “40 сая орчим вон л буцааж авч чадсан” гэж хариулжээ. Мөнгө нь алга болсныг тэрээр 2 жилийн дараа мэдсэн бөгөөд хөрөнгө оруулалтыг нь хариуцсан ажилтан ч алга болсон байж. Энэ талаараа нөхөртөө хэлэхэд “Жү Ин юу гэсэн үг юм” гэж гайхсан гэдэг. Хөтлөгч “Ийм зүйлээс болж гэрлэлтээ цуцлуулсан хосууд их байдаг” гэж хэлэхэд Кан Жү Ин “Мэдээж. Гэхдээ бидний хувьд салах шахаж байсан үе олон байсанч хувьцааны асуудал бол асуудал биш байсан.” гэж хэлжээ.
Кан Жү Ин жүжигчин Чой Мин Сү-тэй 1994 онд гэрлэж 2 хүүтэй болсон юм байна.
Жүжигчин Чой Мин Сү нь Нетфликсээс гаргасан “Extracurricular” олон ангит кинонд тоглосон жүжигчин юм байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button