
Бэ Жон Хва /Bae Jung-Hwa/-гийн төлөөлөгч компани BIGBOSS интертаиментаас өнөөдөр мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “Жүжигчин Бэ Жон Хва өнгөрсөн 2020 онд үргэлж хамт байдаг хамтран зүтгэгч, түүнд хүч болж байдаг найруулагч Ким Жон Хён-той удаан хугацаанд үерхэсний эцэст хуримаа хийлээ” гэж мэдэгдсэн байна. Харин Бэг Жон Хван “Ковид 19-өөс болоод хуримын ёслол хийгээгүй хоёр талын гэр бүлийн жижиг хэмжээний уулзалт болсон. Одоо бид аз жаргалтай байна” гэж мэдэгдсэн байна.
Мөн “Үргэлж Бэг Жон Хва жүжигчинг хайрлаж дэмжиж байдаг фэнүүддээ талархаж байна. Шинэ амьдрал эхэлж байгаа аз жаргал хүсье. Хойшид ч жүжигчиний хувьд хичээж ажиллах төлөвлөгөөтэй байна” гэж төлөөлөгч компани нь мэдэгдсэн байна.
Бэг Жон Хва одоогоор 36 настай ба бүрэн хэмжээний уран сайхны кино “The Witness”, “Liver or Die”, “Haechi”, “Tell Me What You Saw” гэх мэт олон ангит кинонуудад тоглоод байгаа бөгөөд ирэх сарын 17-ноос эхэлж цацагдах KBS2-ийн бүтээл “Сайна уу? Би байна” олон ангит кинонд тоглох юм байна.