news

Жүжигчин Сун Юү Жон 26 насандаа таалал төгслөө

Жүжигчин Сун Юү Жон /Song Yoo-jung/ энэ сарын 23-ны өдөр гэнэтийн байдлаар 26 насандаа таалал төгслөө. Түүний оршуулах ёслол 25-ны өдөр Сөүлд болсон байна. 1994 онд төрсөн тэрээр гоо сайхны бүтээгдэхүүний моделиос гараа эхлэн урлагийн салбарт олны хайрыг татсан нэгэн байлаа.
Тэрээр MBC телевизийн “Алтан солонго” олон ангит кинонд тоглож жүжигчиний гараагаа эхэлж байсан бөгөөд “Хүслээ хэлээч”, “Сургууль 2017” олон ангит кинонуудад тоглож өөрийгөө авъяаслаг жүжигчин гэдгийг батлан харуулсан юм. Тэрээр өнгөрсөн жил жүжигчин Сун Кан Ху /Kang-Ho Song/ дуучин, жүжигчин Рэйн /Rain/ нарын төлөөлөгч компанитай гэрээ байгуулсан нь хүссэн жүжигчинд олдоод байдаг гэрээ биш байлаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button