news
Жүжигчин Хан Жи Хэ жирэмсэн болжээ

Гэрлээд 10 жилийн дараа жирэмсэн болсон талаараа жүжигчин Хан Жи Хэ /Han Ji-Hye/ нийгмийн сүлжээний хуудсанд бичсэн байна. Хан Жи Хэ жүжигчинг манай үзэгчид “Дуулиант 18 нас” олон ангит киногоор нь сайн мэдэх билээ. Тэрээр нийгмийн сүлжээнд оруулсан зургийн тайлбартаа “Гэртээ байгаад байхаар нуруу их өвдөж байна. Тиймээс далай руу салхилахаар ирлээ” гэж бичсэн байна.
Хан Жи Хэ одоо 36 настай бөгөөд өнгөрсөн 12 сарын 31-нд “Өнөөдөр 2020 оны сүүлчийн өдөр байна. Шинэ он гарахаас өмнө сайхан мэдээгээ та бүхэндээ дуулгах гэж байна. Хөөрхөн хүүхэд бидэн дээр ирлээ” гэж хуримаа хийснээс хойш 10 жилийн дараа жирэмсэн болсноо мэдэгдсэн юм. 2010 онд Хан Жи Хэ, прокурор залуутай гэр бүл болж Чежү аралд амьдарч байгаа билээ.