
2020 онд хамгийн үнэтэй Өмнөд Солонгосын эрэгтэй 10 жүжигчинг танилцуулж байна.
10. Жи Чан Үг /Ji Chang-Wook/ – 1 ангид тоглох хөлс 42,000 доллар
2008 оноос эхлэн олон ангит кинонд тоглож эхэлсэн Жи Чан Үг одоо 34 настай ба 2020 оны хамгийн өндөр цалинтай К-драмын шилдэг 10 эрэгтэй жүжигчиний 10-р байранд жагссан байна. Түүний тоглосон манай үзэгчидийн дунд алдартай олон ангит кинонууд гэвэл “Дэлгүүрийн танхай” /Backstreet Rookie-2020/, “Намайг удаанаар гэсгээгээч” /Melting Me Softly-2019/, Анагаагч /Healer/ гэх мэт олон ангит киноноос гадна бүрэн хэмжээний кинонд ч олон дүр бүтээсэн байна.
9. Сун Жүн Ги /Song Joong-Ki/ – 1 ангид тоглох хөлс 50,300 доллар
2007 оноос эхлэн олон ангит кинонд тоглож эхэлсэн Сун Жүн Ги одоо 36 настай ба 2020 оны хамгийн өндөр цалинтай К-драмын шилдэг 10 эрэгтэй жүжигчиний 9-р байранд жагссан байна. Түүний тоглосон манай үзэгчидийн дунд алдартай олон ангит кинонууд гэвэл “Артдалийн он тоолол” / Arthdal Chronicles-2019/, “Нарны үр сад” / Descendants of the Sun-2016/ гэх мэт олон ангит киноны дүрээр түүнийг мэдэх билээ.
8. И Жон Сүг /Lee Jong Suk/ – 1 ангид тоглох хөлс 50,300 доллар
2010 оноос эхлэн олон ангит кинонд болон бүрэн хэмжээний кинонд тоглож эхэлсэн И Жон Сүг одоо 32 настай ба 2020 оны хамгийн өндөр цалинтай К-драмын шилдэг 10 эрэгтэй жүжигчиний 8-р байранд жагссан байна. И Жон Сүг-ийг манай үзэгчид олон дүрээр нь мэднэ гэж найдаж байна.
7. Юү А Ин /Yoo Ah-In/ – 1 ангид тоглох хөлс 58,700 доллар
2003 оноос эхлэн олон ангит кинонд болон бүрэн хэмжээний кинонд тоглож эхэлсэн Юү А Ин одоо 35 настай ба 2020 оны хамгийн өндөр цалинтай К-драмын шилдэг 10 эрэгтэй жүжигчиний 7-р байранд жагссан байна.
6. И Сэн Ги /Lee Seung-Gi/ – 1 ангид тоглох хөлс 59,000 доллар
2005 оноос эхлэн олон ангит кинонд тоглож эхэлсэн И Сэн Ги одоо 34 настай ба 2020 оны хамгийн өндөр цалинтай К-драмын шилдэг 10 эрэгтэй жүжигчиний 6-р байранд жагссан байна. Түүний тоглосон Хуаюүги /A Korean Odyssey-2018/, Vagabond-2019 олон ангит кинонуудыг манай үзэгчид сайн мэдэх билээ.
5. И Мин Хо /Lee Min-Ho/ – 1 ангид тоглох хөлс 59,000 доллар
2002 оноос эхлэн олон ангит кинонд тоглож эхэлсэн И Мин Хо одоо 34 настай ба 2020 оны хамгийн өндөр цалинтай К-драмын шилдэг 10 эрэгтэй жүжигчиний 5-р байранд жагссан байна. Түүний хамгийн сүүлд гол дүрд нь тоглосон Мөнхийн эзэн хаан /The King: Eternal Monarch/ олон ангит кино хит болсон билээ.
4. Со Жи Соб /So Ji Sub/ – 1 ангид тоглох хөлс 67,000 доллар
1997 оноос эхлэн олон ангит кинонд тоглож эхэлсэн Со Жи Соб одоо 34 настай ба 2020 оны хамгийн өндөр цалинтай К-драмын шилдэг 10 эрэгтэй жүжигчиний 4-р байранд жагссан байна. Монгол үзэгч нарын хамгийн хайртай Өмнөд Солонгосын эрэгтэй жүжигчидийн нэг гэж хэлж болох тэрээр “Хааны нар” /The Master’s Sun-2013/, “Миний гоо үзэсгэлэн” /Oh My Venus-2015/, “Миний нууц хөрш Террус” /My Secret, Terrius-2018/ гэх мэт олон ангит киноноос гадна бүрэн хэмжээний кинонд олон дүр бүтээгээд байгаа билээ.
8. Жу Ин Сон /Zo In-Sung/ – 1 ангид тоглох хөлс 68,000 доллар
2000 оноос эхлэн олон ангит кинонд тоглож эхэлсэн Жу Ин Сон одоо 40 настай ба 2020 оны хамгийн өндөр цалинтай К-драмын шилдэг 10 эрэгтэй жүжигчиний 3-р байранд жагссан байна.
2. Хён Бин /Hyun-Bin/ – 1 ангид тоглох хөлс 84,000 доллар
2003 оноос эхлэн олон ангит кинонд тоглож эхэлсэн Хён Бин одоо 39 настай ба 2020 оны хамгийн өндөр цалинтай К-драмын шилдэг 10 эрэгтэй жүжигчиний 2-р байранд жагссан байна. Түүний хамгийн сүүлд гол дүрд нь тоглосон “Чам дээр буух хайрын буулт” /Crash Landing on You/ олон ангит кино супер хит олон ангит кино болоод байгаа билээ. Мөн дээрх олон ангит киноны зарим ангийн зураг авалтыг Монголд хийснээрээ онцлог болсон юм.
1. Ким Сү Хён /Kim Soo-Hyun/ – 1 ангид тоглох хөлс 85,000 доллар
2007 оноос эхлэн олон ангит кинонд тоглож эхэлсэн Ким Сү Хён одоо 33 настай ба 2020 оны хамгийн өндөр цалинтай К-драмын шилдэг 10 эрэгтэй жүжигчиний 1-р байранд жагссан байна. Тэрээр хамгийн сүүлд “Сэтгэцийн өвчтэй ч гэсэн зүгээр дээ” /It’s Okay to Not Be Okay/ олон ангит кинонд гол дүр бүтээсэн байна.