Dramanews

“Delayed Justice” олон ангит киноны төгсгөлийн ангиудад Жон Ү Сон болон И Жон Жэ нар тоглоно

Жүжигчин И Жон Жэ /Lee Jung-jae/ SBS телевизийн “Delayed Justice” олон ангит кинонд тусгай дүр бүтээхээр болжээ. Түүний төлөөлөгч компани болох “Artist COMPANY” “И Жон Жэ жүжигчин “Delayed Justice” олон ангит кинонд тусгай дүр бүтээж байна. Өнөөдөр зураг авалттай” гэж мэдэгдсэн байна. И Жон Жэ “Delayed Justice”-д “Шадар туслах” /Chief of Staff/ олон ангит киноны Жан Тэ Жүн-ий дүрээр тоглох юм байна.
Мөн тус олон ангит кинонд сэтгүүлч Пак Сам Сү-гийн дүрийг бүтээж байсан Бэ Сон Ү /Bae Seong-woo/ жүжигчин согтуугаар машин жолоодсоны улмаас зураг авалтанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй болсон тул түүний оронд жүжигчин Жон Ү Сон /Jung Woo-sung/ тус дүрд тоглохоор болсон байна. Тэрээр өнгөрсөн 12 сарын сүүлээс эхлэн зураг авалтанд оролцсон бөгөөд 1 сарын 15-наас эхлэн түүний тоглосон ангиуд цацагдах юм байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button