Actionnews

Нетфликс Солонгосын олон ангит кино зах зээлд 700 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ

Сүүлийн 5 жилийн хугацаанд Солонгосын контент үйлдвэрлэлд 700 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.

АНУ-ын дижитал сэтгүүл VICE сүүлийн нэг жилийн дотор БНСУ-ын телевизийн цуврал кинонууд дэлхий даяар алдартай болж байгааг танилцуулжээ.
VICE 2020 оны 12 сарын 11-ны өдөр 2020 онд Netflix дээр гарсан хамгийн алдартай Солонгос драмыг танилцуулахдаа “Энэ жил Netflix дээрх Ази контент дундаас Солонгос контентийг үзэх хэмжээ эрс нэмэгдсэн” гэжээ.
Netflix-ийн тайлангаас үзвэл Солонгос контент үзэгчид Азид ойролцоогоор 4 дахин, АНУ, Канад, Португал, Испани болон Хойд Америк, Европт ойролцоогоор 2,5 дахин нэмэгдсэн байна.
“Гэхдээ корона вирусын тархалтаас болж дэлхий даяар хөл хорионд орсон нь Солонгос контентийг үзэх хэмжээ ихэссэнтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Гэвч Бонг Жун Хо найруулагчийн “Шимэгч” кино болон BTS хамтлагийн дуунууд билбордод дээгүүр явж байгаа нь Солонгосын соёл урлаг дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгааг харуулж байна. Харин одоо Солонгосын олон ангит телевизийн бүтээлүүд дэлхийн зах зээл дээр гарч ирэх цаг нь болж” гэж VICE сэтгүүл бичсэн байна.
VICE сэтгүүл Netflix-ээр цацагдаж Азийн таваас дээш оронд алдартай болсон 10-аас дээш ангитай олон ангит киног жагсаасан байна. Үүнд:
1. Kingdom season 2 /Хаант улс 2-р улирал/
2. The School Nurse Files
3. It’s Okay to Not Be Okay /Сэтгэцийн өвчтэй ч гэсэн зүгээр дээ/
4. The King: Eternal Monarch /Мөнхийн Хаан Эзэн/
5. Record of Youth /Залуу Насны Тэмдэглэл/
6. Start-Up
7. The World of the Married /Хосуудын ертөнц/
Солонгос контент ингэж дэлхий даяар алдартай болж байгаад Нетфликс маш том үүрэгтэй бөгөөд 2015 оноос хойш Солонгос контентийг үйлдвэрлэхэд Нетфликс ойролцоогоор 700 мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
2016 оноос хойш Солонгост ирж Нетфликсийн бүтээсэн анхны олон ангит кино гэвэл Kingdom /1-р улирал/, Sweet Home, Extracurricular гэх бүтээлүүд байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button