Comedynews

Сун Еэ Жин, Хён Бин-д татагдсан шалтгаан

Жүжигчин Сун Еэ Жин болон Хён Бин нарын хайр сэтгэлийн холбоо ил болоод удаагүй байна. Энэ удаад Сун Еэ Жин өөрийн найз залуу Хён Бин түүний аавтай төстэй болохоор олны анхааралд дахин орлоо. Хён Бин болон Сун Еэ Жин нар үерхэж байгаа гэдгээ баталсан. Өнгөрсөн 1-ны өдөр Сун Еэ Жин-ы талаас “Хоёр жүжигчин уран бүтээл дээр ажиллаж байхдаа бие биенээ таниж мэдэж байсан бөгөөд драмма зураг авалтын дараа болзож эхэлсэн бөгөөд үүний дараа үерхэж эхэлсэн” гэж мэдэгдсэн байна.
Хён Бин-ы талаас мэдэгдэхдээ “Хоёр жүжигчин уран бүтээл дээр ажиллаж байхдаа бие биедээ татагдан драмма зураг авалтын дараа болзож эхэлсэн” гэж мэдэгдсэн байна.
Өмнө нь хоёр жүжигчинг хэд хэдэн удаа болзож байгаа талаар мэдээ гарч байсанч одоо л албан ёсоор батлагдаж байна. Тэдний хайр сэтгэл И Мин Жон, И Жон Хён зэрэг одууд баяр хүргэсэн байна.
Хён Бин болон Сун Еэ Жин нарын хайр дурлалын мэдээ гарснаас хойш олны анхаарлыг татаад байгаа бөгөөд Сун Еэ Жин өөрийн гэр бүлийн зургийг олонд үзүүлж байсан нь улам их шуугиан тариад байна.
Сун Еэ Жин-ы гэр бүлийн зураг анх 2012 онд SBS телевизийн нэвтрүүлгээр олонд ил болсон ба зурагт 6 настай Сун Еэ Жин болон Аав ээж нь байдаг аж.
Олны анхаарлыг татсан шалтгаан нь бол аавынх нь дүр төрх Хён Бин-ы төрхтэй их төстэй байснаас болж. Өндөр бие болон нүүрний хэлбэр нь Хён Бин-тэй төстэй аж. Зарим цахим хэрэглэгчид түүнийг аавтайгаа ижилхэн хүнд татагдсан гээд эцэг эхтэйгээ ижилхэн хүнд тагадах нь элбэг байдаг гэсэн байна.
Хён Бин-тэй үерхэж байгаагаа хүлээн зөвшөөрсний дараа Сун Еэ Жин инстеграмм дээрээ “Анх удаа хувийн асуудлаар олны анхааралд орж байгаа бодоод ч тэр үү ичиж байна” гээд “Тиймээ ийм зүйл боллоо. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаач та бүхэнд ямар нэгэн зүйл хэлэх хэрэгтэй байх. Би их ичиж байгаач сайн хүнтэй учирсандаа баяртай байна” гэж бичжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button