ActionComedynews

“Сайн найз” киноны танилцуулга

Энэ удаад та бүхэндээ танилцуулах кино бол Little Big Pictures-ийн бүтээл 2020 оны 11 сарын 25-нд нээлтээ хийсэн “Сайн найз” кино байх болно.
Юү Дэгвон бол Улсын аюулаас хамгаалах албаны ажилтан байсанч бусадтай зодоон хийснээс болж ажлаасаа хөөгдсөн ч чагнан тагнах нууц ажиллагааны ахлах болж эргэн ирнэ. Түүний энэ удаагийн даалгавар бол гадаадаас ирээд удаагүй байхдаа гэрийн хорионд орсон сөрөг хүчний тэргүүн улс төрч И Үшиг-ийг болон гэр бүлийг нь 24 цагийн турш чагнан тагнахын тулд хөрш нь болж жүжиглэх байв. Юү Дэгвон багийн гишүүдийн хамт И Үшиг-ийг Хойд Солонгостой холбоотой гэдэг хэрэгт холбогдуулахын тулд ажиллана. Гэвч Юү Дэ Гвон болон түүний багийнхан гэм буруугүй хүнд хэрэг тулгах нь утгагүй хэрэг гэдгийг ойлгож эхэлснээр киноны үйл явдал улам сонирхолтой болох болно. Энэхүү кино нь Өмнөд Солонгосын засгийн эрхэнд гарсан хүмүүс Аюулгүй алба гэх засгийн газрын нэгжээр дамжуулан ард иргэд болон улс төрч нарыг хэрхэн хяхан боож улс төрөөс зайлуулж байсныг харуулсан кино юм. Киноны гол дүрүүдэд У Дал Сү /Oh Dal-su/, Жон Ү /Jung Woo/ нар хамтран тоглосон байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button