
2020 оны 7 сарын 15-нд “Хойг” буюу Бусан хүрэх галт тэрэг 2 кино нээлтээ хийсэн билээ. Next Entertainment World компаний бүтээл энэхүү кино нь 116 минут үргэлжлэх юм. Киноны гол дүрд Кан Донвон /Gang Dong-Won/ И Жү Хён /Lee Jung-Hyun/ нар тоглосон байна.
Зонбитой киноны шинэ төрөлийг нээсэн Бусан хүрэх галт тэрэг киноны дараагийн болох үзэгчидийн дунд хүлээлт үүсгээд байсан “Хойг” кино нээлтээ хийгээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Галзуу юм шиг гүйлдэх зонбинуудаас амь зугтаж Бусан руу галт тэргээр явж байсан өмнөх ангийн үйл явдлаас 4 жилийн дараах үйл явдлыг үзүүлэх байсан учир үнэхээр их сонирхол татаж байлаа. Солонгосын хойг дээр зонби тархаж тэр зонбинууд дайсан мэт санагдавч тэднээс аймшигтай болж хувирсан хүмүүсийн хүсэл шунал байдлыг улам дордуулах аж. Энэ удаад хятадад толгой хоргодож байгаа солонгос хүмүүс мөнгөтэй машин олж усан онгоцоор авч явах байсанч Бусан хотод амьд үлдсэн цэргийнхэн үүнд саад хийнэ. Нэг талдаа зонбитой кино боловч нөгөө талдаа хууль дүрэм үйлчлэхгүй нийгэмтэй байвал хүний амь ямар үнэгүй зүйл болохыг харуулсан кино гэж хэлж болохоор юм.