ActionComing soonnewsThriller

“Пентхаус” цувралын 2-р бүлэг танилцуулга видео цацагдлаа /видео/

Үзэгчдийн рейтингийн судалгаа хийдэг Nielsen Korea компаний мэдээлснээр энэ сарын 12-нд SBS “Penthouse” тусгай дугаар “Penthouse Hidden Room-Нууцлаг түүх” нэртэйгээр цацагдан Өмнөд Солонгост улс даяар 9,8%-ийн үзэгчдийн рейтингтэй байсан байна. Энэ дугаар дээр И Жи А, Ким Су Ён, Юү Жин, Ом Ги Жүн, Шин Ин Гён, Юн Жун Хүн, Пак Ин Сог, Юн Жү Хи зэрэг 9 жүжигчин оролцож 1-р улирлын тайзны ард юу болж байсан талаар өгүүллээ. Энэ дугаар дээр “Пентхаус” 2-р улирлын анхны анги гарах өдрийг зарлаж киноны танилцуулга видео цацагдсан нь олны анхаарлыг татав. “Пентхаус” 2-р улирал 2-р сарын 19-ны өдөр эхлэх юм байна. Танилцуулга видеоноос үзэхэд 1-р улиралд тоглосон ихэнх жүжигчид үргэлжлүүлэн тоглох юм байна.

1-р улирал дээр ялагч болж харагдсан Чон Со Жин /Ким Су Ён/, Жү Дан Тэ /Ом Ги Жүн/, Ха Юн Чол /Юн Жун Хүн/, И Гю Жин /Бун Тэ Гю/, Кан Ма Ри /Шин Ин Гён/, Гу Сан А /Юн Жү Хи/ зэрэг дүрүүд хүсэл шуналдаа автагдсан муу талын дүрээр 2-р улирал дээр үргэлжлэн гарна.

1-р улирал дээр нас барсан Шим Сү Рён /И Жи А/ дараагийн бүлэг дээр ямар байдалтай гарах талаар бөгөөд танилцуулга видеоноос харахад шарил хадгалах өрөөнд нэг эмэгтэйн гар хөдөлж байгаагаар гарах бөгөөд үзэгчид “Шим Сү Рён биш гэж үү” хэмээн эргэлзэж эхэлжээ. Жүжигчид 2-р улирал үзэгчидийг гайхшруулсан бүтээлж болно гэдэгт итгэлтэй байна. Өмнөх улирлаас илүү адал явдал, хэрцгийлэл, аймшигтай түүх биднийг хүлээж байна. Ингээд видеогоо хүлээн авч үзнэ үү.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button