ActionDramanews

“Лука: Эхлэл” цоо шинэ олон ангит кино

2021 оны tvN-ийн Даваа, Мягмар гаргийн драммаг нээж “Лука: Эхлэл” /Luka: The Beginning/ драмны танилцуулга видео цацагдлаа. 2 сарын 1-ны өдрөөс эхлэн гарах 16 ангитай юм. байна.
Онцгой чадвараасаа болж хүмүүст хөөгдсөн Жи Ү /Kim Rae-won/ түүнийг санаж байгаа ганц хүн болох эрүүгийн тасгийн мөрдөгч Гү Рим /Lee Da-hee/-тэй хамтран маш том даалгавар гүйцэтгэх тулаант төрлийн олон ангит кино. Жи Ү бол онцгой чадвартай боловч өөрийгөө хэн болохыг мэдэхгүй бөгөөд түүнийг тойрсон олон асуултын хариуг олж авахыг хичээдэг нэгэн. Гү Рим харин өөрийг нь бага байхад ямар учраас эцэг эх нь ор сураггүй алга болсоныг олж мэдэхийн тулд явж байгаа нэгэн. Гү Рим, Жи Ү хоёр уулзсанаар хэн хэнийх нь амьдрал өөрчлөгдөж эхлэнэ. Энэхүү олон ангит кинонд Ра Вон, Ли Да Хи, Ким Сын Ох нараас гадна Ким Санг Хо, Пак Хёк-квон, Жи-Санг, Жин-Кюн, Жон Да Юн, Ким Мин Гви, Ли Жун-ок зэрэг бидний таних олон жүжигчид тоглож байгаа юм байна. Ер бусын чадвартай хүмүүсийн тулааныг харуулсан энэхүү олон ангит кино нь үзэгчидийн дунд маш их хүлээлт үүсгээд байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button