Талийгаач Кан Сү Ён-ы тоглосон “Жон И” кино нетфликс дээр 1-р байранд явж байна

Талийгаач Кан Сү Ён-ыг нас барсны дараа нээлтээ хийсэн түүний тоглосон Жон И бүрэн хэмжээний кино Нетфликсийн дэлхийн чансааг тэргүүлж байна.
Өнөөдөр FlixPatrol, OTT зэрэг зэрэглэл тогтоох саитын мэдээлснээр Жон И 685 үнэлгээ авч Netflix киноны төрөлд нэгдүгээрт жагссан байна. 2-р байранд америк кино “Dog Gone” оржээ.
Улсаар нь авч үзвэл Солонгос, АНУ, Бразил, Чили, Мексик, Испани, Тайланд, Вьетнам зэрэг 31 оронд тэргүүлсэн байна.
Энэхүү кино нь 22-р зуунд цаг агаарын өөрчлөлтөөс болж дэлхий дээр хүн төрөлхтөн эгэл жирийнээр амьдрах боломжгүй болж, зөвхөн хүний гараар бүтээгдсэн хоргодох байранд амьдрах болжээ. Хоргодох байр хооронд дайн үүсэхэд холбоотны хүчний удирдагч дайнд ялахын гол түлхүүр гэж үзэн хүний тархийг хувилах туршилт хийж дайны машин бүтээх талаар гарна.
Талийгаач Кан Сү Ён жүжигчин 2022 оны 5-р сарын 7-нд тархины цочмог цус алдалт, зүрхний шигдээсээр 56 насандаа зуурдаар нас барсан юм.