news

Ахмад америк Португалийн үзэсгэлэнт жүжигчин Альба Баптистатай болзож байна

Америкийн энтертайнментийн хэвлэл мэдээллийн Page Six-д Крис Эванс, Альба Баптиста нар Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд болзож зугаацсан тухай мэдээлсэн байна.
Тэдний ойрын эх сурвалж “Тэр хоёр үерхэж Крис урьд өмнөхөөсөө илүү аз жаргалтай байна. Түүний гэр бүл, найз нөхөд нь тэдний харилцааг дэмжиж Баптистад дуртай байдаг” гэж хэлжээ.
Эванс, Баптиста нар энэ оны эхээр болзож байгаа тухай цуурхал гарсанч тэд энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй юм. Крис Эванс өмнө нь Жессика Бил, Женни Слейт нартай болзож байсан.

Chris Evans' Girlfriend Revealed: Who Is Alba Baptista? | wkyc.com
1981 онд төрсөн Эванс Marvel Cinematic Universe (MCU) киноны Ахмад Америкийн дүрд тоглосноор дэлхий даяар алдартай болсон. Саяхан тэрээр People сэтгүүлээс гаргадаг “2022 оны хамгийн дур булаам эр хүн”-ийн жагсаалтад 1-р байранд орсон. “People” сэтгүүл 1985 оноос хойш жил бүр амьдардаг хамгийн дур булаам эрчүүдийн жагсаалтыг гаргажээ.
Эвансын найз бүсгүй Баптиста 1997 онд төрсөн бөгөөд Netflix-ийн ‘Warrior You: As God Will’ цувралд тоглож өөрийгөө олонд таниулсан. Тэр 5 хэлээр ярьдаг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button