news
Жүжигчин Хан Су Хи шивээсээ арилгажээ

Жүжигчин Хан Су Хи хоёр гараараа дүүрэн байсан шивээсээ арилгасан байна.
Тэрээр 8-ны өдөр нэгэн цагны брэндийн арга хэмжээнд оролцохдоо гар цээжээ ил гаргасан даашинз өмссөн байсан нь олон нийтийн анхаарлыг татжээ.
Хан Су Хи дэбютээ хийхээс өмнө эмээгийнхээ цэцгээс санаа авч шивээстэй байсан ба дэбютээ хийсний дараа шивээс нь байнга ил гарч олны анхаарлыг татдаг байсан юм.
Хан Су Хи хамгийн сүүлд Netflix-ийн ирэх жил гарах “Gyeongseong Creature” цувралд тоглоод байна.