news

Жон Ху Ён Netflix-ийн шинэ уран бүтээлд тоглоно

Өнөөдөр <JTBC>-гийн талаас “Жон Ху Ён Netflix-ийн шинэ уран бүтээлд <Chicken Gangjeong>-д онцгой дүр бүтээхээр шийдсэн бөгөөд зураг авалтандаа бэлдэж байна” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн 9-р сард зарлагдсан “Chicken Gangjeong” цуврал бол “Melo Is My Nature”, “Extreme Job” зэрэг бүтээлүүдийг найруулсан И Бён Хон найруулагчийн ижил нэртэй вэб зохиолоос сэдэвлэсэн цуврал юм. Энэхүү бүтээлд Рю Син Рюн, Ан Жэ Хун, Ким Юү Жон зэрэг жүжигчид тоглох болсноор хүлээлт үүсгээд байгаа юм. “Chicken Gangjeong” нь нэгэн өдөр нууцлаг машин руу орж шарсан тахиа болж хувирсан охиноо аврахаар тэмцэж буй аавын түүхийг өгүүлэх юм.
Өмнө нь <Squid Game>-ээр дэлхий дахин алдаршсан Жон Ху Ён тус бүтээлд тоглох болсон нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button