Жижи Хадид хуучин нөхрөөсөө болж Ди Каприотой тогтоосон харилцаагаа нуусан

Загвар өмсөгч Жижи Хадид яагаад жүжигчин Леонардо Ди Каприотой дотно харилцаатай гэдгээ нууж байснаа тайлбарлав.
Орон нутгийн ET хэвлэлийн мэдээлснээр 27 настай Жижи Хадид хуучин нөхөр буюу охиныхоо аав Жэйн Маликаас болж олон нийтийн анхааралд өртөхгүй болзоогоо үргэлжлүүлэхийг хүсч байсан мэдээллээ.
Мөн Жижи Хадид, Леонардо Ди Каприо нар бие биедээ маш их хайртай ч Жижи Хадид харилцаагаа нуухыг хичээж байна. Тэд болзоогоо нууцлахыг хүсч папарацид зураг даруулахгүй байх тал дээр анхаардаг гэж мэдээллээ.
Жижи Хадид, Жэйн Маликтай сайн харилцаатай байж шинэ үерхлээсээ болж харилцаагаа үгүй хиймээргүй байгаа бөгөөд энэ нь охиндоо сайн эцэг эх болж өсгөхөд нь тустай гэж үзэж байгаа юм байна.
Жижи Хадид дэлхийд алдартай топ модель бөгөөд 2015 оноос хойш One Direction хамтлагийн дуучин Жэйн Маликтай болзож, 2020 онд охинтой болсон. Гэвч өнгөрсөн жил Жэйн Малик Жижи Хадидын ээж рүү халдсан нь илчлэгдэж тэд салсан юм.
Леонардо Ди Каприо өнгөрсөн наймдугаар сард дөрвөн жил үерхсэн 25 настай Камилла Морронегээс салсны дараа есдүгээр сард болсон загварын долоо хоногийн үеэр Жижи Хадидтай дотно харилцаатай болсон гэдэг. 25-аас доош насны эмэгтэйчүүдтэй үерхдэг байсан Леонардо Ди Каприо 27 настай Жижи Хадидтай харилцаа тогтоосон нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм.