news

Жүжигчин И Жи А өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

Жүжигчин И Жи А өглөөний дэглэмээ ил болголоо. Өнөөдөр W Korea сэтгүүлийн албан ёсны YouTube сувагт И Жи А-гийн ярилцлагын бичлэг тавигдсан байна.
И Жи А “Өнөөдрийн зураг авалтын үеэр хамгийн их таалагдсан хэсэг?” гэсэн асуултанд “Хар даашинз өмсөөд хажуугаасаа зураг авахуулсан хэсэг хамгийн их таалагдсан” гэж хариулжээ.


И Жи А ер нь зураг авалттай өдөр эхний үзэгдлийн зураг авалтанд очихоор эртлэн босдог юм байна. “Эхний үзэгдэл эрт эхэлвэл эрт бос орой эхэлвэл оройтож босох үе ч байдаг. Ер нь 9 цагаас өмнө босох гэж хичээдэг” гэж хэлжээ.
Босонгуутаа хийдэг зүйлийг нь асуухад “Би хамгийн түрүүнд хоолойгоо зайлж, дараа нь ус уудаг юм шиг байна. Бүлээн ус” гэж хариулжээ.

И Жи А анир чимээгүй шөнөд дуртай гэсэн бөгөөд “Унтах цаг их өөр байдаг. Зураг авалт оройтож дуусвал өглөө унтах үе ч байдаг эрт дуусаад гэртээ ирвэл шөнийн 2 цагаас өмнө унтах гэж хичээдэг” гэж хэлжээ.
И Жи А 1978 онд төрсөн одоо 44 настай. 2007 онд дэбютээ хийж MBC-ийн “Beethoven Virus”, KBS2-ийн “Today’s Detective”, SBS-ийн “Penthouse” гээд олон драмд тоглосон.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button