news

Харри Поттер цувралын Рубус Хагрид нас барлаа

Харри Поттер цувралын Рубус Хагридын дүрийг бүтээсэн Робби Колтрейн 72 насандаа нас баржээ. Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байна.
Робби Колтрейн бол Хагридын дүрийг бүтээсэн Шотландын жүжигчин юм. Тэрээр 2001 оны “Харри Поттер ба Философийн чулуу” ангиас эхлээд 2011 онд гарсан “Харри Поттэр ба Үхлийн шүтээн – Хоёрдугаар хэсэг” хүртэл бүх ангид Хагридын дүрийг бүтээсэн юм.
Түүний төлөөлөгч Белинда Райт хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ “Тэр бол гайхалтай жүжигчин төдийгүй шүүх эмнэлгийн мэдлэгтэй, гайхалтай сэргэлэн, түүнтэй хамт агентаар ажиллаж байснаараа бахархаж байна. Би түүнийг маш их санах болно.” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button