Жонни Депп орон гэргүй хүн шиг харагдаж байна?

Дэлхийд алдартай Холливудын жүжигчин Жонни Деппийн хөгшрөлтийн талаар мэдээлэл гарчээ.
YouTube-ийн “The Hollywood Fix” суваг 10-ны өдөр Жонни Деппийн бичлэгийг цацжээ. Бичлэгт Жонни Депп шүтэн бишрэгчиддээ гарын үсэг зурж өгч байгаа нь харагдах аж.
Жонни Депп одоо гитарчин Жефф Бектэй хамт аялан тоглолт хийж байгаа бөгөөд энэ сарын наймны өдөр тоглолтын өмнө Нью-Йорк дахь Capital театрын ойролцоо шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж тэдэнд гарын үсэг зурж өгч сельфи зураг авчээ.
Энэ үед Жонни Депп өмнөхөөсөө хамаагүй хөгшин харагдаж байсан ба түүний зүүсэн цэнхэр нарны шил өмссөн малгай нь түүнийг илүү өрөвдмөөр харагдуулж байлаа.
Жонни Депп хөгширч байгаа талаар шүтэн бишрэгчид нь “Би түүнийг орон гэргүй гэж бодсон”, “Хэтэрхий хөгшин харагдаж байна” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
Жонни Депп 2015 онд жүжигчин Эмбер Хёрдтэй гэрлэсэн ч 2016 оны наймдугаар сард салж түүний араас олон асуудал хөвөрсөн юм.