Гун Хю Жин-ий хуримын ёслолд түүний дотны найзууд оролцоно

Жүжигчин Ом Жи Вон, Жон Рё Вон нэр дотны найз Гу Хю Жин-ийхээ хуриманд ёслолд оролцоно.
Өнөөдөр Ом Жи Вон-ы C-JeS Entertainment агентлагийн төлөөлөгч My Daily-д хэлэхдээ “Ом Жи Вон Гун Хю Жин-ий хуримын ёслолд оролцоно. Хувийн аялал учраас нарийн цагийн хуваарыг нь дэлгэх боломжгүй” гэжээ.
Жон Рё Вон, Сун Дам Би нарын H& Entertainment-ын төлөөлөгч My Daily-д “Жон Рё Вон хуриманд оролцоно. Тэр Лондон болон Сан Диегогийн олон улсын кино наадам оролцохоор гадаадад байх хугацаандаа хуримын ёслолд оролцоно. Мөн тэр менежергүй явсан учир хувийн цагийн хуваарыг нь мэдэхгүй.” гэжээ.
Харин Сун Дам Би-г оролцох тал дээр “Сун Дам Би хувийн хэргээр явсан учир хэлэх боломжгүй” гэжээ.
Гун Хю Жин өөрөөсөө 10 насаар дүү дуучин Кевин У-тай орон нутгийн цагаар 11-ны өдөр Нью-Йорк хотноо хувийн хуримаа хийнэ. Тэд хуримаа гэр бүлийн хүрээнд цомхон хийж байгаа юм.