Drama

Брэд Питт өөрөөсөө 28 насаар дүү загвар өмсөгчтэй болзож байна

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт өөрөөсөө 28 насаар дүү загвар өмсөгч Эмили Ратажковскитэй болзож байгаа талаарх мэдээлэл цацагдлаа.

브래드 피트, 27살 연하 '애엄마' 모델과 열애설…”끌리는 단계” - 디시 이슈
Америкийн “People” энтертайнмент “Брэд Питт, Эмили Ратажковски хоёр хамт байгааг нь мэдэгдсэн” гэж мэдээлсэн бөгөөд тэд өмнө нь хэд хэдэн удаа болзсон гэж мэдээлсэн.
Эмили Ратажковски бол поп дуучин Робин Тикийн алдарт дуу “Blurred Lines” дууны клип болон “Find Me”, “I Feel Pretty. Pretty” гэх мэт кинонд тоглож байсан Британи гаралтай Америкийн загвар өмсөгч, жүжигчин юм.

브래드피트 '29세 연하' 유부녀와 이별…졸리 닮은 외모 화제 - 머니투데이
Эх сурвалжийн мэдээлснээр “Брэд Питт урлагийн ертөнцийн нэгэн найзаараа дамжуулан Эмили Ратажковскитэй танилцсан бөгөөд бие биедээ татагдсанч одоогоор дотно харилцаагүй” гэж мэдээлжээ.
Эмили 2018 онд өөрийн нөхөр жүжигчин, найруулагч Себастьян Беар Макклаудаасаа салах өргөдлөө өгсөн. Салсан шалтгаан нь нөхрийнхөө нууц амрагийн явдалтай холбоотой гэж мэдээлсэн. Тэд 18 сартай Сильвестер Аполло хэмээх хүүтэй.
Албаны хүн “Эмилид салах хэцүү байсан ч тэр сайн байгаа. Эмили Брэдийг дажгүй гэж боддог. Тэр хоёр хэд хэдэн удаа болзож байсан бөгөөд Эмили Брэдэд их татагддаг” гэжээ.

브래드 피트와 안젤리나 졸리의 마지막 영화 - 씨네플레이 - CINEPLAY
Брэд Питт, Анжелина Жоли нар 10 орчим жил хамт амьдарсны эцэст 2014 онд гэрлэсэн. Гэвч тэд 2016 онд салсан бөгөөд 2019 онд буюу гэрлэлтээ цуцлуулсанаас 3 жилийн дараа ч эд хөрөнгө хуваах, хүүхдүүдээ хамтран асран хүмүүжүүлэх асуудлаар маргаан үүсгэсээр ирсэн.
Брэд Питт Анжелина Жолигоос салсны дараа дуучин Рики Ли, жүжигчин Маргот Робби, Сиенна Миллер, Элла Пурнелл, Алиа Шавкат, түүнээс 23 насаар дүү MIT-ийн профессор Нелли Оксман нартай болзож байгаа тухай цуурхал гарсанч бүгдийг үгүйсгэж байсан юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button