Drama

Жүжигчин Райан Грэнтэмд бүх насаар нь хорин ял оноолоо

24 настай жүжигчин Райан Грэнтэмд 2020 онд ээжийгээ хөнөөсөн хэргээр 14 жилийн дараа тэнсэн харгалзахаар суллагдах боломжтойгоор бүх насаар нь хорих ял оноолоо. Бритиш Коламбиагийн Дээд шүүхийн шүүгч Кэтлин Керр, Райан Грэнтэмийг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутай гэж үзжээ.
Райан Грэнтэм 2020 оны 3-р сарын 31-нд Ванкуверын хойд хэсэгт орших Сквамиш дахь гэртээ өөрийн ээж 64 настай Барбара Уэйтийн толгойн ар хэсэг рүү буудсаныхаа дараа цагдаад хэргээ хүлээсэн юм.


Ванкуверт 2-р зэргийн хүн амины хэрэгтнүүд 10-25 жилийн ялаа эдэлсний дараа тэнсэн харгалзахаар суллагдах боломжтой байдаг. Анх түүнийг нэгдүгээр зэргийн хүн амины хэргээр буруутгагдаж байсан бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоригдох байхдаа Сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдсан байна.

Ryan Grantham sentenced to life in prison for the murder of his mother - India Live News
Мөн Райан Грэнтэм ээжийгээ хөнөөсний дараа цогцосыг нь видео бичлэгт буулгасан байна. Мөн тэр нэг удаа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог хөнөөх гэж оролдсон, Ванкувер дахь Саймон Фрейзерийн их сургууль эсвэл Лион Гэйт гүүрэн дээр зэвсэгт халдлага үйлдэх гэж байсныг нь тогтоосон байна.
Тэрээр өнгөрсөн 3-р сард шүүгчид “Ийм аймшигтай зүйл хийчихээд уучлаарай гэж хэлэх нь утгагүй юм шиг санагдаж байна” гэж хэлж байжээ.
Тэрээр Netflix-ийн “Riverdale” кинонд тоглосон.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button