news

АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотод “Squid Game”-ийн өдрийг тэмдэглэнэ

АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотын захиргаа 9-р сарын 9-ны өдөр “Squid Game”-ийн өдрийг тэмдэглэх болсноо зарлаж ёслолын арга хэмжээ боллоо.
Энэхүү арга хэмжээнд Netflix-ийн “Squid Game” цувралын найруулагч Хван Дун Хёг, жүжигчин И Жон Жэ, Cyron Pictures продакшны гүйцэтгэх захирал Ким Жи Ён нар оролцов.


Тус арга хэмжээнд оролцсон жүжигчин И Жон Жэ “Эхлээд өнөөдөр энд хамтдаа цугласан Лос Анжелес хотын удирдлагууд болон сэтгүүлчиддээ талархалаа илэрхийлж байна. 9-р сарын 17-ны өдрийг “Squid Game”-ийн өдөр болгож байгаад итгэж чадахгүй байгаач нэр төрийн хэрэг мэт санагдаж байна. Үүнийг зохион байгуулсан Лос Анжелес хотынхондоо талархаж байна. Лос-Анжелес хотод олон онцгой өдрүүдийг тэмдэглэдэг гэж би бодож байгаач “Squid Game”-ийн өдөр гэр бүл найз нөхдөөрөө цуглаж хамтдаа аз жаргалтай өдрийг өнгөрүүлээсэй гэж хүсч байна.” гэжээ.


Энэ сарын эхээр Лос-Анжелес хотын зөвлөлөөс жил бүрийн есдүгээр сарын 17-ны өдрийг “Squid Game” болгон тэмдэглэх тогтоол гаргасан юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button