news

Жүжигчин Жон Жи Хён Burberry брэндийн элчээр сонгогдлоо

Жүжигчин Жон Жи Хён Burberry брэндийн элчээр сонгогдсон Өмнөд Солонгосын анхны эмэгтэй жүжигчин боллоо.


Өнөөдөр жүжигчин Жон Жи Хён-ы төлөөлөгч компани түүнийг Британийн тансаг зэрэглэлийн хувцасны брэнд болох Burberry-гийн олон улсын элч болсныг зарлалаа. Burberry анх удаа Өмнөд солонгос эмэгтэй жүжигчинийг элчээрээ сонгож байгаа нь энэ юм.


Burberry “Жон Жи Хён-ы сонгодог дэгжин байдал нь 160 жилийн түүхтай Burberry брэндтай хамгийн сайн тохирсон жүжигчин” гэж мэдэгджээ.


Харин Жон Жи Хён “Burberry брэндийн элч болсон минь нэр төрийн хэрэг байлаа. Burberry нь Их Британийн баялаг түүхэнд үндэслэсэн уламжлалаа хадгалан, цаг үеэ дагаад шинэчлэгдэж байдаг брэнд. Брэндийн мөнхийн дэгжин байдал надад маш их урам зориг өгдөг бөгөөд цаашид хамтран ажиллах ажлуудаа тэсэн ядан догдлон хүлээж байна” гэжээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button