Drama

“Бид бүгд үхсэн” цувралын гол дүр Дур булаам “Давхраагүй нүд”, үзэсгэлэнт төрхөө гайхуулсан жүжигчин Жу И Хён

Жүжигчин Жу И Хён Нэтфликс Кореа сувгаар өгсөн ярилцлага дээр зураг авалтын үеийн болсон явдлыг ярьжээ. Энэ өдөр жүжигчин бүсгүй мөр ил гарсан шаргал цамц өмссөн бөгөөд цухуйх төдий харагдах эгмийн яс, урт хар гэзэг нь гоо үзэсгэлэнгээ гайхуулах охин тэнгэр мэт харагдаж байсан нь гадаад болон дотоодын шүтэн бишрэгчдийнхээ зүрхийг догдлуулжээ.

“Бид бүгд үхсэн” цувралд Нам Ра хүйтэн хөндий, хөөрхөн, онц сурлагатны дүрийг бүтээх боловч бодит байдал дээр эсрэгээрээ хайр хүрэм, сэтгэл булаам дүр төрхтэй болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн хэд хэдэн гэрэл зургаар мэдэж болно.

Жүжигчин Жу И Хён нь 2018 оноос эхлэн “Муу аав” Ким Сэ Жон,  TVN-ийн бүтээл болох “Ухаалаг эмчийн амьдрал” драмын Жан Юүн Буг туслах дүр, “Сургууль 2021” Жин Жи Воны дүрийг бүтээж байснаар бид сайн таних билээ.

 

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button