Drama

Узбекстанд төрсөн солонгос гаралтай царайлаг жүжигчин Ломон

Энэ сарын 10-ны өдөр Нэтфлексийн “Бид бүгд үхсэн” цувралын Сү Хёг дүрд тоглосон жүжигчин Пак Соломон сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна.

“Бид бүгд үхсэн” цувралын Сү Хёгийн дүрийг бүтээсэн жүжигчин Пак Соломон царайлаг төрх, спортлог бие бялдартай тэрээр зомбиноос өөрийн биеийг үл хайхран нөхдийнхөө төлөө эрэлхэгээр зүтгэнэ.

Цуврал гарснаас хойш Пак Соломон Узбекстан болон Төв Азид маш их алдартай болж байна. Тэр “Би Узбекстанд төрсөн солонгос гаралтай солонгос хүн” гэж ярилцлагадаа  дурдсан байна.

Дүсан Пэггуа толь бичигт “Солонгосчууд 1860-1945оны 8-р сарын 15-ны өдөр хүртэл хөдөө аж ахуйн цагаачлал, Японы эсрэг тусгаар тогтнолын хөдөлгөөн, албадан дайчилгааны улмаас хуучнаар ЗХУ-д (Узбекстан, Казахстан, Украйн, Киргистан, Туркменистан, Тажикистан гэх мэт) олноор цагаачилсан гэдэг.”

Сэтгүүлч Пак Соломонос “Олон Соёлт Гэр бүл” гарлаасаа болоод жүжигчнээр ажиллахад ямар нэг таагүй байдал гардаг эсэхийг асуухад “Би солонгост бага, дунд, ахлах сургуулиа төгссөн. Би сургууль болон бусад орчинд Олон Соёлт Гэр бүлд өссөнөө хэзээ ч мэдэрч байгаагүй.”

Мөн ”Цувралыг үзсэн хүн бүрийн урмын сайхан үгс ирсээр л байгаад их талархаж байна.” гэжээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button