3-р сард гэрлэх гэж буй хосууд болох Хён Бин, Сун Еэ Жин нарын халуухан болзоо хүмүүсийн анхааралд өртжээ

2 сарын 10-ны өдөр хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хён Бин, Сун Еэ Жин нар жүжиг үзсэнийг тухай газар байсан хүмүүс харсан талаар мэдээлэл цацагдсан байна.
Жүжигчин Сун Еэ Жин-ийн харьяа агентлагийн мэдээлснээр тэдний жүжиг үзсэнийг нь үнэн хэмээн мэдэгдэв. Тэд Си Жи Театрт “III Ричард” түүхэн эмгэнэлт жүжгийг үзсэн байна.
Хосууд жүжгийн гол дүр болох Хуан Жон Мин-тэй дотно холбоотой учраас уг жүжгийг үзсэн бололтой. Өмнө нь Хён Бин дотнын найзуудтайгаа Хуан Жон Мин-н тоглосон “Oh Oedipus” жүжгийг мөн үзэж байжээ.
Тоглолт дээр тэднийг харсан хүмүүс маск зүүсэн байсан ч таньсан бөгөөд хосууд нүд тусам гайхалтай сайхан харагдаж байсан. Жүжигчид тоглолтод орохоор хүлээж байхдаа гар гараа барин халуун дотно харагдаж байсан гэнэ.
Тухайн өдрөө жүжигчин Хён Бин, Сун Еэ Жин нар өөрсдийн инстаграм хуудаснаа гэрлэх тухайгаа мэдэгдсэн юм.