“Бид бүгд үхсэн” цувралын найруулагч И Жэ Гю үзэгчдээс уучлал хүслээ.

Энэ сарын 7-ны өдөр Бид бүгд үхсэн цувралын найруулагч И Жэ Гю сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна.
Хэдийгээр цуврал Netflix-ийн чартын нэгдүгээрт бичигдэж байгаа ч сурагч охин бэлгийн хүчирхийлэлд өртөж буй зураглал гарсантай холбоотойгоор маргаан дэгдээд байна.
Найруулагч И Жэ Гю “Насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн харьцаанд оруулаад байгаа юм биш үү?” гэсэн шүүмжлэлүүд гараад байгаа ажээ.
Найруулагч И Жэ Гю “Манай нийгэмд олон эмгэнэлт явдал тохиолдож байдаг. Бид энэ зүйлийг багахан гаргасан нь үзэгчдийг өдөөн хатгах гэж оролдоогүй” гэж тайлбарлав.
Тэр “ Ин Жи өөрийнхөө амьдралаас илүүтэй өөрт тохиолдсон явдлыг илчлэхээс айж, бичлэг устгахаар явж байгаад үхдэг. Гэмт этгээдүүдийн үйлдэл ямар харгис болохыг мэдэрсэн тэрээр энэ эмгэнэлт явдлаас ангижрахыг хүсэмжилнэ.”
Уг бүтээл К-Зомбигийн түүхийг шинэ түвшинд гаргаж чадсан бүтээл боллоо.