Drama

“Бид бүгд үхсэн” цувралын зураг авалт 2 жилийн өмнө хийгдэж байжээ.

Нетфликсийн “Squid Game” цувралын дараа дэлхий даяар халуухан байгаа цуврал бол “Бид бүгд үхсэн”

Драмаг дагаад залуу жүжигчид үзэгчдийн анхаарлын төвд байна.

Зураг авалт 2 жилийн өмнө хийгдэж байжээ. Жүжигчид одоогийн төрхөө бодвол арай жоохон байсан аж.

Тухайн үед эмэгтэй гол дүрийг бүтээсэн Пак Жи Хү/ Ун Жу/2003 онд төрсөн.18 настай ахлах ангийн 11-н ангийн сурагч байжээ. Сурагчийн дүрэмт хувцас өмссөн байсан болоод тэрүү одоогийн төрхөө бодвол жоохон охин харагдана. Саяхан тэрээр YouTube сувгаар гарсан бичлэгт насанд хүрсэн, эмэгтэйлэг төрх нь фенүүдийг нь гайхшируулсан байна.

Эрэгтэй гол дүр Юүн Чан Ёонг/Чонг Сан/  2001 онд төрсөн. Кино зураг авалтын үеэр ахлах сургуулиа төгсөж /20 настай/ байжээ.  Түүний одоогийн  золбоолог, эршүүд байдлыг нь харсан эмэгтэй фенүүд нь догдлол дүүрэн байгаа гэнэ шүү.

“Бид бүгд үхсэн” цуврал гарснаасаа хойш 9 өдөр дараалж үзэлт нь 1-т байна.

Эх сурвалж: https://www.instagram.com/p/CZqrtIZrVmA/

 

 

 

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button