Drama

Дан Хуалын унасан Audi А7 түүний дүрийг төгс илэрхийлсэн

И Жин Үг-ийн Булгасал дээр унасан машин нь залуу үеийн ажилчдын мөрөөдлийн машин гэнэ. 600 жил үхлийг үл үзсэн ДанХуал(ИЖинҮг)ын гэр бүлийнхээ төлөөх өшөө авалтын тухай гарах уг драма нь дотоод болон гадаадын үзэгчдийн таалалд нэн нийцэж байна. Драмын турш үе үе үзэгдэх ДанХуалын хөлөглөсөн Audi маркийн машинууд (Audi А7, Audi e-Tron) үзэгчдийн нүдэнд өртсөн байна.

Өмнө нь tvN-ээр үзэгчдийн хүртээл болсон “Далайн эргийн тосгон Чачача” драмын гол дүрийн жүжигчний унасан Audi компаний машин мөн адил олноос сайн үнэлгээ авч байсан билээ.

Үзэгчдийн анхаарлыг татсан Дан Хуалын барьсан Audi А7 түүний дүрийг төгс илэрхийлсэн аж. Audi А7- ны спортлог, дэгжин харагдах бөгөөд бороотой болон харанхуй HD matrix LED headlights тусгалтай анхаарал татахуйц машин юм. Дан Хуалын барьсан дараах нь машин бол Audi e-Tron цахилгаан эрчим хүчээр ажилладаг байгаль орчинд хор нөлөөгүй, орчин үеийн автомашины үндсэн шинжийг өөртөө агуулснаараа онцлог болжээ. Залуу үеийн ажилчдын мөрөөдлийн машин гэнэ.

Мөн эсрэг дүрийг бүтээсэн Уг Ыл Тэ-гийн унасан S8 L спортлог, Single Frame хэн ч харсан харц булаам, тансаг, дээд зэрэглэлийн машин ажээ. RS e-Tron GT жолоочийн чадварлаг туслахын үүрэг гүйцэтгэдэг, жолоодлогын туслах системийн ачаар бартаат зам, цаг агаарын тогтворгүй нөхцөлд аюулгүй жолоодлоготой машин гэнэ.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button