Drama

Тэрээр “Squid Game”-д дүр бүтээхийнхээ өмнө хүргэлтийн цагийн ажил хийж байсан

“Squid Game” Жи Ён-ын дүрийг бүтээсэн И Юү Ми инстаграм дагагчдын тоо 40 мянгаас 700 мянга уруу огцом өсчээ. Ар араасаа хит болж байгаа бүтээлүүд болох “Squid Game”,  “Бид бүгд үхсэн” драмуудад бүтээсэн дүрүүд нь ийнхүү түүнийг олны анхааралд хүргэжээ.

Өнгөрсөн оны 9 сард 40 мянга байсан түүний дагагчид одоогийн байдлаар 702.000 хүрсэн байна.

Тэрээр Нетфликсийн өнгөрсөн сарын 28-нд олны хүртээл болсон “Бид бүгд үхсэн”-д ягаан кардигон өмсөж бусдаас ялгарах, хэт хувиа хичээсэн сурагчийн дүр, “Squid Game”-д хүүхэд насандаа эцгийнхээ хүчирхийлэл, ядуу зүдүү амьдралд өмссөн, амьдралын хүнд хэцүү байдалтай эвлэрсэн, тоглоомд ялах хүсэлгүй тоглогчын дүрийг бүтээсэн билээ. Үзэгчид болон шүүмжлэгчид түүнийг энэхүү 2 кинонд гарсан дүрүүд тус бүрд үнэхээр сайн хувирч чадсан гэж үнэлсэн юм.

И Юү Ми нь 2009 оноос жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд сүүлийн туслах дүр бүтээсэн 2 кино нь түүнийг чадварлаг залуу жүжигчин болохыг нийтэд харуулжээ.

Тэрээр “Squid Game”-д дүр бүтээхийнхээ өмнө хүргэлтийн цагийн ажил хийх хэмжээний хүнд хэцүү үеийг туулсан боловч жүжигчин болох мөрөөдлөөсөө бууж өгөөгүй байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button