Drama

Энэ жил Өмнөд Солонгосын Нетфликс  хэрэглэгчдийн төлбөрийн дүн 1 их наядыг давна

Энэ жил Өмнөд Солонгосын Нетфликс  хэрэглэгчдийн төлбөрийн дүн МВС, SBS телевизиүдийн орлогыг давах хандлагатай харагдаж байна. Энэ сарын 25 өдрийн байдлаар АЖҮГЁНЖЭ апплейкэшн анализ судалгааны газраас 2021 оны Нетфликс солонгос хэрэглэгчдийн төлбөрийн тооцоог нийт 809,890,000 вон баримжаалсан байна. 2016 оны 1 сараас солонгосын зах зээлд орж ирсэн Нетфликс 2018оноос хойш жил бүр  өндөр тоогоор нэмэгдэж байна. 2018 онд 65.7 тэрбум, 2019 онд 248.3 тэрбум, 2020онд 517.2тэрбум 2021 онд өмнөх оноос 70%-аар өссөн харагдаж байна. Энэ жил 1 их наяд хүрэх төлөвтэй байна. 2020 онд олон нийтийн телевизийн жилийн орлого KBS нь 1 их наяд 352.2 тэрбум, MBC  904.6 тэрбум, SBS 705.5 тэрбумын дүнтэй гарсан. Нетфликс орлого хамгийн өндөр дүнтэй гарсан үе (80.3тэрбум) бол өнгөрсөн жилийн 10 сар буюу 9 сарын 17 нд нээлтэй хийж дэлхий даяар шуугиан тарьж чадсан Squit Game байжээ.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button