news

Жүжигчин Сун Юүн А-гийн менежер вакцины 3-р тунгаа хийлгэснээс хойш…

Жүжигчин Сун Юүн А-гийн менежер вакцины 3-р тунгаа хийлгэснээс хойш 5 хоногийн дараа тархины цус харвалт гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгджээ. Энэ мэдээг түүний менежерийн эгч хүмүүст дуулгаж, цусны донорын хүсэлт гаргасан байна. Өнгөрсөн 26-ны өдөр Сун Юүн А инстаграм хуудсан дээр дараах мэдээллийг хуваалцжээ.

“Гэнэтийн зүйл боллоо. Яаралтай мэдээлэл хүргэж байна. Өчигдөрхөн Жэжүд анхны аяллаар явахаар догдлон байсан дүү маань гэнэтхэн л ийм болчихлоо. Итгэж чадахгүй нь. Яахаа учраа ч олохгүй байна” хэмээн бичиж, тусламж хүсчээ. Сун Юүн А-гийн менежер одоогоор яаралтай хагалгаа хийлгэсэн бөгөөд сэхээн амьдруулах тасагт байдал маш хүнд байгаа аж. Короногоос хамаарч цусны нөөц бага байгаатай холбогдуулан, цусны донор болох боломжтой хүмүүсээс донор болохыг хүссэн байна.

Эх сурвалж: https://www.instagram.com/p/CZN8sxdlWNJ/

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button