Өмнөд Солонгосын засгийн газар Нетфликсийг 80 тэрбум воноор торголоо

Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн Шинжлэх ухаан, технологи, өргөн нэвтрүүлэг, мэдээлэл, харилцаа холбооны хорооны төлөөлөгч Ян Жон Сүг гишүүний нийтэд ил болгосон бичиг баримтаас үзвэл Нетфликс Өмнөд Солонгосын зах зээлээс 2020 онд 415,4 тэрбум олсонч 320,4 тэрбум воныг төв оффистоо өгөх ашиг гэж илгээх аргаар үйл ажиллагааны зардлаа өсгөж ашгаа их хэмжээгээр бууруулж ердөө 2,1 тэрбум воны татвар төлсөн гэдгийг ил болгожээ.
Иймээс Өмнөд Солонгосын Үндэсний татварын албанаас татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр өнгөрсөн жилийн 8-р сараас энэ жилийн 4-р сар хүртэл Нетфликсийг шалгаж 80 тэрбум воноор торгосон байна. Өмнөд Солонгосын Үндэсний татварын алба Өмнөд Солонгост асар их хэмжээний борлуулалт хийсэнч татвараа бууруулах хууль бус үйлдэл дахин хийхээс сэрэмжлүүлсэн үйлдэл гэжээ.