news

Жүжигчин И Жи А “Пентхаус” 3-р бүлгийн төгсгөлд сэтгэл хангалуун байна

“Пентхаус” цувралд Шим Сү Рён-ий дүрийг бүтээсэн жүжигчин И Жи А тус цувралын 3-р бүлгийн төгсгөлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Өнгөрсөн 5-ны өдөр тэрээр өөрийн инстаграммаараа дамжуулан лайв хийж фэнүүдтэйгээ уулзсан юм.
Тэрээр “Хэтэрхий урт хугацаанд Шим Сү Рён болж амьдарсан болохоор дүрээсээ гарах амаргүй байлаа. Яг үнэндээ одоо ч дүрээсээ гарч чадаагүй юм шиг байна.” гэжээ. Харин цувралын төгсгөлийг хэтэрхий гунигтай болсон гэж үзэж байгаа фэнүүддээ “Аз жаргалтай төгсгөл биш гэж үү? Надад бол аз жаргалтай төгсгөл шиг санагдаж байна. Биелүүлж чадаагүй харамсмаар зүйлс их байсанч одоо харахад тэд нарыг биелүүллээ гээд аз жаргалтай болно гэж үү?” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button