news

Нетфликсийн “Sweet Home” цувралын 2-р улирлыг хийнэ

Нетфликсийн “Sweet Home” цувралын хариуцсан ажилтнууд 2-р бүлгийг бүтээх бэлтгэл ажилдаа орсноо мэдэгдлээ. Одоогоор 2-р бүлэгт тоглох жүжигчидийн ажлын төлөвлөгөөнд тааруулж зураг авалтын хувиараа гаргаж ирэх жил 2-р бүлгийг гаргахаар бэлдэж байна. Цувралын зураг авалт 12-р сараас эхлэх төлөвлөгөөтэй байна. 1-р бүлэгт гол дүр бүтээсэн Сун Ган, И Жин Үг, И Ши Ён зэрэг жүжигчид 2-р бүлэгт ч тоглохоор болжээ.
Өнгөрсөн жилийн 12-р сарын 18-нд цацагдсан “Sweet Home” цувралыг 4 долоо хоногийн турш дэлхий даяар 22 сая хэрэглэгч төлбөр төлж үзсэн байна. Энэ нь Нетфликсийн гаргасан “Aris in Borderlands” (18 сая), Selena (25 сая), “Just Another Christmas” (26 сая) зэрэг Нетфликс дээр цацагдсан бүтээлүүдтэй эн зэрэгцсэн бүтээл болсон юм. 2-р бүлэг 1-р бүлгийнхээ амжилтанд хүрэх эсэх нь сонирхол татаж байгаа юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button