news

Нэтфликс “Squid Game” цувралаас утасны дугаартай дүрсийг засна

Нэтфликс “Squid Game” цувралын зарим дүрсийг засахаар болжээ. Тус цувралд одоо ашиглагдаж байгаа дугаар ил болж багагүй шуугиан тариад байгаа юм. Энэ талаар Нэтфликсийн талаас “Утасны дугаартай асуудлыг шийдэхийн тулд хичээж ажиллаж байгаа бөгөөд одоо утасны дугаар гардаг хэсгийн дүрсийг солихоор шийдсэн” гэж мэдэгдлээ.
Өнгөрсөн сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн Нэтфликсийн “Squid Game” цуврал дээр 8 оронтой утасны дугаар гарсан нь бодитоор ашигладаг утасны дугаар байсан юм. Энэ талаар дугаарыг эзэмшигч “Нэтфликсийн “Squid Game” гарснаас хойш энгийн амьдралд нөлөөлөхөөр 24 цагийн турш дуудлага, зурвас ирж байна. 10 гаруй жил ашигласан дугаар минь гэнэт ийм болсонд харамсаж байна. Саяхан болтол 4000 гаруй дуудлага устгасан. Өдөр шөнөгүй сонирхолдоо автагдсан хүмүүс залгаж байгаа болохоор утасны цэнэг ч тэсэхгүй болсон” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button