news

Жүжигчин Хан Су Хи бэлтгэл хийж 10кг жин нэмжээ

Өнөөдөр Нетфликсийн “My Name” цувралын онлайн танилцуулга боллоо. “My Name” цуврал нь аавыг нь х.ө.н.ө.ө.с.ө.н г.э.м.т х.э.р.э.г.т.н.и.й.г олохын тулд г.э.м.т б.ү.л.э.г.л.э.л.д элсэж цааш цагдаа болж ө.ш.ө.ө авч байгааг харуулсан бүтээл юм. “E.x.t.r.a.c.u.r.r.i.c.u.l.a.r” цувралыг бүтээж үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн Ким Жин Мин найруулагчийн Нетфликстэй хамтран бүтээж байгаа хоёр дахь бүтээл болж байгаагаараа онцлог цуврал юм.
Хан Су Хи “The World of the Married” цувралд тоглосны дараа “My Name” цувралд тоглох болсоноо зарлаж байсан юм. Турьхан эмэгтэйлэг дүр төрхтэй Хан Су Хи жүжигчинг ийм төрлийн киноны гол дүрд яагаад тоглуулах болсон талаар Ким найруулагчаас асуухад “Жүжигчин хүн дүр төрхөөсөө хамаарч жүжиглэлтэнд нь хязгаар үүсч байдаг. Гэвч тэр хязгаарыг давах нь үргэлж боломж гэж би харж ирсэн. Хан Су Хи жүжигчинтэй уулзаад хоёр зүйл л асуусан. “Тоглох уу?”, “Тулааны бэлтгэл хийх үү?” гэхэд тэр огт эргэлзэлгүй хариулсан. Үзэсгэлэнтэй дүрд олон тоглож болох ч ийм кинонд тоглох боломж олон олдохгүй гээд цувралд тоглохыг зөвшөөрч байгаагаа хэлсэн” гэжээ.


Зураг авалт 2 сарын өмнөөс эхэлсэн бөгөөд Хан Су Хи үүнээс нэг сарын өмнөөс бэлтгэл хийж эхэлжээ. Ингээд тэрээр 10 кг нэмсэн байна. Энэ талаар жүжигчин Хан Су Хи “Нэг мэдсэн чинь 10 кг нэмсэн байсан. Бэлтгэл их хийгээд хүссэн зүйлээ идээд байсан болохоор 10 кг-д өөх тос ч их байгаа байх. “My Name”-д тоглосны дараа спортоор хичээллэх дуртай болж одоо Кикбоксоор хичээллэж байгаа” гэж ээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button