news

“Squid Game” 2-р бүлэг ямар байхыг төсөөлөх боломжгүй

Өнөөдөр Нетфликсийн “Squid Game” цувралын гол дүрийг бүтээсэн И Жон Жэ JTBC телевизийн “Мэдээний өрөө” ярилцлаганд оролцлоо.
“Squid Game” нь Өмнөд Солонгосоос гадна АНУ, Европ зэрэг 76 улсад Нетфликсийн №1 үзэгчтэй бүтээл болоод байгаа юм. И Жон Жэ “Олон шалтгаантай байгаа боловч дүрүүдийн амьдрал, тэдний сэтгэл зүрхийг а.м.ь.д үлдэх тоглоомуудаас илүү нарийвчлалтай харуулсан нь олон үзэгчидийн сэтгэлд хүрсэн болов уу” гэж хэлжээ.


Мөн “Энэхүү цувралын 6 тоглоомноос хамгийн их сэтгэлд үлдсэн тоглоом бол хайлуулсан элсэн чихрийн цоолбор байсан ба “ийм их долоох ёстой гэж үү” гэж бодсонч а.м.ь н.а.с.т.а.й холбоотой тоглоом учир ү.х.э.т.л.э.э долоох ёстой гэж бодсон” гэжээ.


Харин тэрээр “Squid Game”-ийн дараагийн бүлгийн талаар “Зураг авалтын үеэр уур амьсгал сайхан байсан болохоор найруулагчаас дараагийн бүлгийн талаар байнга асууж байсанч тэр болгонд найруулагч “Боломжтой болов уу?” гэж хариулж байсан. Гэхдээ одоо 2-р бүлгийн талаар төлөвлөх хэрэгтэй байх. 2-р бүлэг дээр Гихүн-ийг гол болгон түүх үргэлжлэх үү, Гихүн туслах дүр болон өөр гол дүр гарч ирэх үү гэдгийн талаар одоогоор ямарч төсөөлөл байхгүй” гэж хэлжээ.
Ярилцлагаас үзэхэд “Squid Game”-ийн дараагийн бүлэг хийгдэх нь тодорхой бөгөөд харин ямар зохиолтой, үйл явдал нь хэрхэн өрнөх нь сонирхол татсан хэвээр байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button