news

Шүхрийн хэлбэртэйг авахын тулд нэг цаг дараалалд зогсох ёстой

Нетфилксийн “Squid Game” цувралын тоглоом дунд гардаг хайлуулсан элсэн чихрийн тоглоомыг санаж байгаа биз дээ? Хайлуулсан элсэн чихэр дээр байх дүрсийг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй салгаж чадвал тоглоомыг амжилттай давсанд тооцох бөгөөд дүрсийг гэмтээсэн тохиолдолд тоглоомоос хасагдах дүрэмтэй байв. Мэдээж тоглоомоос хасагдах нь ү.х.э.л гэсэн үг билээ.


Харин “Squid Game”-ийн хайлуулсан элсэн чихрийн тоглоомыг хийдэг газар киноны фэнүүдээр дүүрч фэнүүд кинон дээр гарсан дүрсийг худалдан авахаар олноороо цугларсан бөгөөд шүхрийн хэлбэртэйг авахын тулд нэг цаг дараалалд хүлээж байгаа юм байна. Тус хайлуулсан элсэн чихрийн тоглоомыг зарж байгаа дэлгүүр “Squid Game”-ийн тоглоомын дэлгүүр гэсэн хаяг гаднаа байршуулан ажиллаж байгаа аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button