news

“Squid Game” 2-р улирал гарах уу?

Нетфликсийн “Squid Game” олон ангит кино нээлтээ хийснээс хойш үзэгчидийн анхаарлыг төвд байна.

Тус кино нь 45,6 тэрбум воны шагналыг авахын төлөө амь насаараа дэнчин тавьж тоглоомонд оролцож байгаа хүмүүсийн талаар өгүүлэх юм. Тус олон ангит киноны зохиол 2009 онд бичигдсэн боловч 10 гаруй жилийн дараа дэлгэцэнд гарч байгаа бүтээл аж. Өнгөрсөн 17-ны өдөр нээлтээ хийж 60 минутаар 9 ангитай хийгдсэн юм. Киноны найруулагчаар Хван Дун Хёг ажиллаж И Жон Жэ, Пак Хэ Сү, У Ён Сү, Жон Ху Ён зэрэг алдартай жүжигчид тус кинонд дүр бүтээсэн.

Хван Дун Хёг найруулагч ярицлага өгөхдөө “Тоглоомонд оролцож 45,6 тэрбум вон авахаар болвол ганцаараа ч болов “Squid Game” 2-р улиралыг хиймээр байна” гэсэн нь найруулагч 2-р улирлыг бүтээх сонирхолтой байгааг илтгэж байна. Гэвч одоогоор 2-р улирлын талаар албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button