news

Жүжигчин Юн Су И жирэмсэн болжээ

Жүжигчин Ким Хэ Сү, жүжигчин Юн Су И-д жирэмсэн болсонд нь баяр хүргэлээ.
Ким Хэ Сү өнөөдөр өөрийн инстаграмм хуудас дээрээ Юн Су И-гийн жирэмсэн зургийг тавьж “Хайртай хүний минь талаарх сайхан мэдээ. Та хоёрт аз жаргал хүсье” гэсэн тайлбартай тавьжээ. Үүнд нь Юн Су И “Эгчээ ингэж баяр хүргэсэнд баярлалаа” гэсэн сэтгэгдэл үлдээжээ.

 


Мөн Юн Су И өөрийн инстаграмм дээрээ тус зургийг “Хэцүү байсан болохоор би болгоомжтой хандаж байгаа. Бас өдөр бүр хүлээлээ. Хүүхэддээ сайн эцэг эх байхын тулд бид хоёр улам их хичээх болно” гэсэн тайлбартай оруулжээ. Юн Су И-гийн төлөөлөгч компаниас түүнийг жирэмсний 31 долоо хоногтой болсныг мэдэгджээ.
Юн Су И өнгөрсөн 2017 онд мюзиклын жүжигчин Жу Сон Юн-тай гэрлэсэн юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button