news

Жүжигчин Ом Тэ Үн “Сүүлчийн даалгавар” кинонд тоглохоор боллоо

Жүжигчин Ом Тэ Үн-ий төлөөлөгч “Studio Santa Claus Entertainment”-аас Жүжигчин Ом Тэ Үн “Сүүлчийн даалгавар” кинонд тоглохоор болсныг мэдэгдлээ. И Жон Чол найруулагчийн уг бүтээлд Ом Тэ Үн-ээс гадна Пак Сан Мён, Чон Сү Гён, Юн Хён Сүг, И Сон зэрэг жүжигчид тоглох юм байна.
Жүжигчин Ом Тэ Үн 2016 онд б.и.е.э ү.нэ.лэгчтэй холбоотой ш.у.у.г.и.а.н.д нэр холбогдож урлагийн салбараас зайгаа барьж үүнээс хойш эхнэрийнхээ хөтөлдөг юүтүбэ сувагт заримдаа эхнэртээ туслан гардаг байжээ. Түүний тоглосон “Excavator” кино дэлгэцнээ гарснаас хойш дөрвөн жил орчмын дараа кино урлагтаа эргэн ирэхээр болж байна.
Тэрээр балетчин Юн Хэ Жин-тэй гэрлэж Жи Ун гэх охинтой болсон ба эхнэртэйгээ хамт юүтүбэ сувгийг нь хөтөлж байгаа юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button