news

Жүжигчин Сун Сог Гү өөрийнх нь эсрэг худал мэдээлэл гаргасан гэж шүүхэд хандлаа

Сүүлийн үед алдартай болоод байгаа Нетфликсийн олон ангит кино “DP”-д тоглосон жүжигчин Сун Сог Гү өөрийг нь сургуулийн хү.чир.хий.лэл үйлдсэн гэж интернетэд мэдээлэл бичсэн хэрэглэгчийн эсрэг шүүхэд гомдол гаргаж байгаагаа илэрхийллээ.

Сун Сог Гү өөрийн инстаграмм дээрээ “Энд би өөр хүний санал хүсэлт бус зөвхөн өөрийнхөө бодол санааг бичиж байна. Өнгөрсөн 8-р сарын 31-нд твиттер дээр сургуулийн хү.чир.хийл.лийг илчилсэн мэдээлэл гарсанч яман нэгэн нотолгоо болон хохирогч нь тодорхойгүй зүйл байсан учир би тэгж байгаагүй гэж хэлэх ч хэрэг байхгүй. Нийгмийн сүлжээ хүчтэй болж байгаагийн хэрээр нэрээ нууцалсан хүний гаргасан мэдээлэл нь зам дээр улсын дугааргүй явж байгаа машинтай ижилхэн юм. Энэ ганц миний асуудал биш манай нийгмийн асуудал учир би үл тоомсорлож өнгөрөх бодолгүй байна. Би өнөөдөр бичиг баримтыг бүрдүүлэн цагдаад гомдол гаргаж байна. Ямар нэгэн үр дүн гартал цаг хугацаа их орж болох ч намайг сэжиглэж байгаа хүмүүс сайна хараарай” гэж бичжээ.
8-р сарын 31-нд Сун Сог Гү-тэй нэг сургуульд сурч байсан гэж өөрийгөө танилцуулсан интернет хэрэглэгч “Сун Сог Гү-гийн сургуулийн хү.чир.хий.лэл үйлдэж байсныг нь илчилж байна” гэсэн гарчигтай мэдээлэл оруулсан юм. Тэрээр “Сун Сог Гү сул дорой хүүхдүүдийг сонгон авч дээ.рэлх.дэг байсан” гэж бичсэн юм.
Сун Сог Гү нь “60 хоног тохиролцсон амьд үлдэгч”, “Melo Is My Nature” зэрэг алдартай олон ангит кинонд тоглож үзэгчидийн анхаарлыг татсан бөгөөд хамгийн сүүлд Нетфликсийн “D.P.” олон ангит кинонд Ахмад Им-ийн дүрд тоглосон нь гайхалтай бүтээл болсон юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button