news

Оргосон цэргийг баривчилдаг DP цэргийн албан тушаалыг цэргийн албанаас хасна

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны Мөрдөн байцаах штабаас ирэх жилийн 7-р сарын 1-ээс эхлэн, явган цэргийн армиас 8-р сарын 1-ээс эхлэн тус тус оргодол цэргийг баридаг DP цэргийн бүлгийг халахаар төлөвлөж байна. Энэ нь цэргүүдийг мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцуулахгүй байх “Цэргийн шүүхийн тухай хууль”-д саяхан орсон нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой юм байна.
Одоогоор Армийн Цэргийн Цагдаагийн байгууллагад харьяалагддаг 100 орчим DP байдаг. Энэ алба халагдсанаар цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг албад энэ үүрэг шилжинэ. Өмнөх хуулийн дагуу цэргийн прокурор юмуу цэргийн хууль сахиулах байгууллагын офицеруудын тушаалаар оргосон цэргүүдийг баривчлах DP цэргүүдийн томилдог байжээ.
Армийн албан тушаалтны хэлснээр “Сүүлийн үед цэргээс оргох үзэгдэл багасч байгаагаас гадна оргосон цэргийг баривчлах зөвшөөрөл болон тэдний хувийн мэдээллийг үзэхэд энгийн цэргийн эрх хэмжээ дутмаг бөгөөд цэргийн хүчний тоо хэмжээ буурч байгаа учир захиргааны ажилтны тоо ч дагаад буурч байна. Бид энэхүү арга хэмжээнд эртнээс бэлдэж цэргийн албатай хууль тоглоомжийг их хурлаар батлуулаад байна.” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button